#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

...

бичсэн: AttiIa, 2011-2-24, 03:20
...

хоолойгоо сөөтөл,
хоёр нүдээ хөөтөл, би уйллаа

уйлсан нулимасны тоогоор
сэтгэл үнэ цэнээ алдлаа...

гуниглан, гунигийн халилд живэн
намайг хайрлаач хэмээн

тэврүүлхийг хүссэн
бяцxан хүүхэд мэт...

....
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чихний өт

бичсэн: AttiIa, 2010-10-9, 11:56
Жавхланг би нэг их сонсоод байдаггүй юм. Тэгсэн түрүүн нэг айлд очсон чинь оройжингоо Караокэ-даад, өөр дуу олдоогүй юм шиг ганцxан энэ л дууг шөнөжингөө давтаад дуулчихдаг юм даа.
Нэг аманд орчихоод гарч өгдөггүй ядаргаатаад байдаг даа, тэрэн шиг л ая нь ч тэр үг нь ч тэр сүүлийн хэдэн долоо хоног чихэнд хангинаад салдаггүй шүү.
Монголоор юу гэдэг юм бол санахгүй юм, чихэн дотор орчихоод гарч өгдөггүй арзага арзага гээд хангинаад байдаг богино настай иймэрхүү дуунуудыг германаар чихэнд орсон өт буюу OHRWURM хэмээвой.


Жавхлан - Хайрлаж болохгүй хайр

Зүсрэх бороотой анх дүрийг чинь харчи...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ээжийгээ саначихлаа...

бичсэн: AttiIa, 2010-9-29, 10:49
Намар болж дээ гээд санаа алдтал
ээжийгээ саначихлаа
Намартай адилхан миний ээж

Нар руу удаан хартал
нулимс урсчихлаа
Нартай адилхан миний ээж

Б.Б.





төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих