Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?

Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог.

Давуу талууд:
  • Маш хурдан - ганц сервер компьютераас биш маш олон хүний компьютераас зэрэг татах боломжтой тул хурд өндөр байдаг
  • Дунд нь зогсоогоод үргэлжлүүлж татах боломжтой
  • Бусад warez сайтууд шиг холбоос нь үхнэ гэсэн ойлголт байхгүй
  • Олон жижиг хэсэг болгосон зүйл татаад задлаад төвөг удаад байхгүй, нэг л зүйлээ татаад эхлүүлсэн бол болоо. Warez сайтуудаас бол хамаагүй амар
  • Бараг бүх програм, шинэ кино зэргийг маш амархан хайж олоод татаад авах боломжтой байдаг
зэрэг давуу талуудтай. Би өнөөдөр зөвхөн torrent-г илүү түлхүү танилцуулах болно. Мэдээж та өөрөө бол eMule, Limewire зэрэг бусад p2p сүлжээ, програмуудыг туршаад үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Зарим хүмүүс p2p сүлжээнээс юм татахад илүү вирустэй байдаг гэж буруу ойлгодог. Яг тухайн програмыг өөрийнх нь албан ёсны сайтаас нь татаад, мөнгө төлөөд хэрэглээгүй л бол бусад варез сайтаас татахад, кракдаад хэрэглэхэд мөн л адил ихэвчлэн л вирустэй байдаг. Тэгэхээр нэгэнт л варез сайтаас юм татаж хэрэглэдэг бол торрентоос айх хэрэггүй. Бас кино, дуу зэрэг бол харьцангуй вирус тараагаад байх нь гайгүй байдаг.

Торрентоор юм татахад эхлээд torrent client буюу торрент татагч програмыг суулгах хэрэгтэй. Програмын хувьд нэлээд их сонголт байдаг бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг, алдартай үнэгүй 3 торрент клиент програм нь:
  • Vuze (Azureus) - Нээлттэй эх бүхий өндөр чадамжтай програм. Гэм нь компьютерын чадал их шаарддаг, RAM их иддэг сул талтай. Харин маш их боломжтой. Өндөр чадалтай компьютертай хүмүүсийн хувьд сайн сонголт.
  • uTorrent - Хөнгөн ажиллагаатай, энгийн маш алдартай торрентоор татагч програм.
  • BitTorrent - Бас нэгэн өргөн хэрэглэгддэг торрентоор татагч програм.
гэсэн програмууд байдаг. Энэ удаад би та бүхэнд нэгэн жижиг видео хичээлийг мөн толилуулж байна:

Зарим хамааралтай холбоосууд:
2009-12-17,03:06 | Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Илгээх | хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (29) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Холбогдоогүй байна. Та blogmn.net сайтын нүүр хуудсаар нэвтэрч орсны дараа, энэ хуудсыг дахин дуудаж бүртгэлээрээ сэтгэгдэл үлдээх боломжтой. Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
mash ix bayrlaa gehdee torrentteer tatad netiin hurd hamaatai yu
Зочин хэзээ бичсэн: 18:24, 2013-12-28 | |
za bayrlaaaaaaaaaaaaaaaaaaa
Зочин хэзээ бичсэн: 18:23, 2013-12-28 | |
уйлах
Зочин хэзээ бичсэн: 23:09, 2012-7-13 | |
алга ташилт гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 12:19, 2011-6-19 | |
баярлалаа андааа алга ташилт
Золбоо (зочин) хэзээ бичсэн: 18:10, 2011-6-15 | |
тэврэлт маш их баярлалаа, маш ойлгомжтой тайлбарласанд, видеотой болохоор бүр ч гоё байлаа
Цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье!
munkho (зочин) хэзээ бичсэн: 15:39, 2011-4-5 | |
hi
ayurzaniin blogiig yaj vzeh we
Зочин хэзээ бичсэн: 23:25, 2010-10-16 | |
Уг нь firefox дээрээ Downthem all эсвэл flashgot эсвэл өөр youtube downloader addon нэмэлт суулгаад л болно. firefox add-on-ы талаар манай блог дээр өмнө оруулж байсан бичлэгүүд байгаа. Хуучин бичлэгүүдээс хайлт хийгээд үз.
xvv хэзээ бичсэн: 18:47, 2010-10-6 | |
туслаач
баярлах
Зочин хэзээ бичсэн: 17:22, 2010-10-6 | |
туслаач
хариу хэр удаж байж ирэх вэ
Зочин хэзээ бичсэн: 17:21, 2010-10-6 | |
туслаач
таниас хариу тэсэн ядан хүлээж байгаа шүү.
Зочин хэзээ бичсэн: 17:16, 2010-10-6 | |
туслаач
сайн байн уу надад туслаач youtobe яаж юм татаж авдаг юм бол заагаад өгөөч
Зочин хэзээ бичсэн: 17:14, 2010-10-6 | |
Өө лайтай энийг чинь л хайгаад байлаа.
Зочин хэзээ бичсэн: 14:32, 2010-5-16 | |
bayralalaaa
bayrlalaa adminaa bas dahin bayrlalaa bas dahin dahin bayrlalaa mash heregtei medeelel baina
Зочин хэзээ бичсэн: 02:24, 2010-5-4 | |
hi
hi almas uuruu yrij bga yum uu ярзайтал инээх

goy hicheel bn shvv bayarlalaaa тэврэлт
lfc_mugi1989 (зочин) хэзээ бичсэн: 21:08, 2010-5-2 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant