PEEPHOLE
2007-06-24 23:26
A:
Сэтгэгдэл(18)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1591 удаа

түнжин толгой нь хонгор хүрэн үстэй, өнгөтэй шил шигтгэчихсэн юм шиг нүд нь дандаа л сахилгагүйхэн гэрэлтэж, цоохор сэвхтэй хамар нь сарталзаад л ... заримдаа том хүн шиг под хийсэн юм хэлнэ. айхтар дүрсгүй биш мөртлөө нэлээн хөдөлгөөнтэй. гэхдээ хариугүйхэн. байрны атмаанд шоглуулчихаад нус нулимс болно. өнөөх эгч нь хар гүйхээрээ очиж өмөөрч хэрэлдэнэ. заримдаа гар зөрүүлэх ч энүүхэнд. эргэж ирээд дүүгийнхээ толгой руу хэд хэд байлгаад авна. дүүгээ өмөөрсөндөө, хэрэлдэж зүрх нь хөөрсөндөө, бас хүнд дээрэлхүүлсэнд нь бухимдсандаа жаахан цээжинд нь хор шар, уур хилэн...бас дүүгээ бодсон сэтгэл нь “холилдож” буцлан тэр гэхийн тэмдэггүй юм болж хувиран дотроос нь мэрсээр нүдэнд нь нулимс цийлэгнүүлж орхино. хэн нэгнийг өмөөрнө гэдэг, хэн нэгнийг хамгаалахын тулд өөрөөсөө хүчтэй нэгэнтэй хээв нэг тулах зориг гаргана гэдэг, хэн нэгний өмнөөс хор шар хөдлөх гэдэг сонин шаналантай мэдрэмжтэй тэгэхэд л анх танилцаж. дандаа муудалцана, боломж гарвал нь дээрэлхэнэ, болж өгвөл нь шоглоно, болохгүй юм хийгээд байвал нь цохиод авна, чихрээ харамлана, бохио нууна, өөрийнхөө өрөөндөө оруулахгүй гэж хаалгаа түгжинэ ... тэгсэн атлаа аав ээжээс бусад хүнээс учиргүй өмөөрнө. өмөөрөөд өөрөө өмрөх шахна.

харин сая өмөөрч чадсангүй ээ эгч нь. өмнөөс чинь уучлал гуйлаа, тэр бүсгүйгээс. өмөөрье гэхнээ үг гарсангүй. өөдөөс нь дэмий л .... уучлаарай ... л гэлээ.

насанд хүрсэн улс, хоорондоо учраа олно биз дээ, нарийн ширийнийг нь би яаж мэдэхэв. эгч нь мэдээд нэг тийш нь болгочихож болдоггүй, эр эм хоёрын хоорондохыг яалтай ч билээ. эгч нь байна би гээд өмөөрч зүрхэлсэнгүй, өмөөрье гэхнээ шалтаг олдсонгүй. эгч нь өөрөө эм хүн шүү дээ.

бүсгүйг чи гомдоожээ, залуу минь. эгчийгээ ичээлээ, бас гомдоолоо, дүү минь. гомдолдоо дийлдэж, хатуурхаад төрсөн өдрөөр чинь мэнд ч хүргэсэнгүй. чи ч ярьсангүй. бодвол айхгүй ч гэсэн аягүй байсан биз.

дүү минь намайг та гэж дуудаж байсан удаагүй, харин нэрний минь ард –ууш гэж залгаж “өхөөрддөгсөн”. тэгсэн хэрнээ хэрэг тарихаараа халгаж жийрхэн сүйд болно, би ч би, дуугаа хураан “шийтгэж” сүйд болно. ийм л сүйдтэй эгч дүү хоёр.

тэр бүсгүй зөвхөн эгчид чинь ховлож, чамайг. өөрийнхөө ээж, эгчдээ биш, найз олон хүүхнүүддээ биш. олон хүний амны зугаа болгохыг хүсээгүй байна. тэгж л дүүг минь хайрлаж. тэр хэмжээнд эгчид чинь бас итгэж.

би чамайг “аягүйрхүүлж” дуугаа хураах ч яамай, эгч дүү болж төрсөн хувь заяа байна, хаа холдов гэж. харин чи “миний дүү”-гийнхээ хувьд эр хүн шиг эр хүн байж, эгч болсон надаар дахин хүнээс уучлал бүү гуйлгаарай. өмөөрөх сэтгэл минь харин үхэн үхтэл унтрахгүй ээ, өөрийгөө өмөртөл чамайг өмөөрнө өө. эр бие өсөж хүний хань болсон ч, үр хүүхдээ тэвэрч айлын аав болсон ч, өтөл настайгаа золгож буурал өвгөн болсон ч чи миний жаахан дүү шүү дээ, түнжин толгой нь хонгор хүрэн үстэй, өнгөтэй шил шигтгэчихсэн мэт дүрсгүйхэн гялалзах нүдтэй ...

(отоото  -   эрэгтэй дүү)


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(akan | )
2011-07-17 | 19:36
Huurhun um be!

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-04 | 21:15
миний дүү бас надаас том. саяхан дүү маань надад санаа тавьж утсаар яриад..тэгээд бид хоёр сайндав шив.

Холбоос | |
отоото (tenger | )
2007-09-04 | 09:55
хундага яагаад сэтгэлиин утас хөндсөн зүил бичээд баинаа.минии дүү надаас том биетэи лдээ. жоохон баихдаа хааяа муудаад уурлуулахад нүүр ньчинэрээд л дуугаа хураадаг баиж билээ.одоо чбас загнахад юу ч дуугарахгуи шүү.иимл дүүтэи хүн дээ.отоотони даисүки ёё.

Холбоос | |
Сэтгэгдэл (misty | )
2007-08-08 | 22:15
Миний хоёр дүү ч харин нүүр улайлгахаар зүйлс бараг хийж байгаагүй юм байна даа. гэртээ бол хатуухан үгээр зэмлэнэ. Манай хоёр ч надаас бол айдаг юм шиг байгаа. Уг нь би чинь лааг хайртай байхгүй юу. Гэхдээ л буруу юман дээр нь надаас өөр хэн хэлэх вээ гээд л аваад өгнө дөө. Санаж байнаа тэд нарыгаа happy

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-08-08 | 21:34
Хол байх тусмааал хоёр биенээ санахиймдаааа.

Холбоос | |
uchiral83 (зочин | )
2007-08-08 | 21:28
эгээгээ саначихлаа,золиг гэж.миний
хамгийн их айдаг хирнээ хамгийн их
хайрлаж явдаг хүн маань эгээ минь...

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-03 | 17:57
одоо болтол дүүтэйгээ яриагүй ээ би, өөдгүй эгч наасан.

Холбоос | |
Сэтгэгдэл (tatah | )
2007-07-03 | 09:11
xixixix,

huniii duu bh shaaag...egch bh bas shan.
heniii ter chin...yun hun yaah geed bgaan... baragtai bai geh shig... halit haramluultsan eter ... duugee bol omoorkuu gesen hernee.. yuve..melhiii matriin zaya gomdmoor ohin bnshd .. bolio... haanaas aavad irsen amitan be? chamd hani bolohgui meteer oochirluulj duugaarluulchih boltoimoo xixixixi....

ah duugiiin setgeliig torson gerees avdiii shuu... shan humuujil gej

tatah

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-28 | 21:20
хайр нь ч гаднаа хал нь ч гаднаа шд. дүү заримдаа залхдаг биз.
жаахан байхад нь цохиж авч шийтгэдэг байлаа, одоо ч чаддагаар нь дуугаа л хураах юм даа.

Холбоос | |
Сэтгэгдэл (alpengold (зочин) | )
2007-06-28 | 10:23
Энэ нээрээ эгээ нар уу. Би ганц л эрэгтэй дүүтэй. Бага байхдаа хундага эгээ шиг л дүүгээ өмөөрдөг байлаа, дотроо. За яахав ах байхгүй ч, өмөөрөх, хайрлах эгчтэй юм шүү дүү минь гэж дотроо л хор хөдөлж боддог байсийн. Сул дорой болчихвий, яахав зодуулж, зодолдож яваал эр хүн болно биз гэж бодоол ил гаргадаггүй байсийн. Загначихаад хамтдаа уйлдаг байсийн. Бодсон чинь сэтгэл хөдлөөл уйлчихав гэж. Сэтгэл дотроо хамгийн их хайрладаг мөртлөө ил хэлж үзээгүйл юм байнашд. Энэ эгээ нарын хайр нь дотроо, хал нь гаднаа гэж.

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-06-27 | 11:25
Би ч 2 дүүтэй ах хүн щүү гэсэн хэхэ Харин нээрээ эгчийгээ гомдоож, хүн амьтнаас уучлал гуйлгахгүймсан гэж хичээх л юм.. Тэхдээ эгчийгээ эгчийнхээ намайг хайрлаж байгаа шиг хэмжээнд хайрлаж чадкүй л дээ.. Би ер нь их муу хөөн гсн хэхэ.. дүү нар ч тэгээд дандаа л ийм байхым дөө.. Нэг үеэл дүүгээ санаад л байдгийн.. тэхдээ тэрмүү бид нарыг их гомдоож байгаа л даа... тэхдээ л ах нь дүүдээ хайртай.. бас хайртай болохоороо хатуу байсан байхаа...

Манай Фриска ч лааг хал нь гаднаа багш болох байхаа. Тэхдээ цаадах чинь аймар уяхан, гаднаа Гитлаар дотроо уян Фриск дүүтэй юмуу? Юу билээ? айлын том ч билүү?

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-26 | 22:18
үеэл дүү мүү бол бүр...!!!

Холбоос | |
Сэтгэгдэл (lazulum | )
2007-06-26 | 16:08
нэээрээ л хүүхэд байхад дүү нараа өмөөрөөд ийм л мэдрэмж байдагсан. ялангуяа миний муу үел дүүг дээрэлхэхэд хэн ч байсан үздэг байсан даа. даанч... өнгөрсөн жил өөрөөсөө ч илүү чамайг хайрлаж өсгөхөд... гэж хэлэхэд ... хэзээ та надаа хайртай байлаа... гэхэд нь голдоо ортол гомдож билээ... тэглээ ч гэсэн одоо хүртэл хайртай...

Холбоос | |
Сэтгэгдэл (300-н блог | )
2007-06-25 | 22:19
Дүүгээ бодоол гомдоосондоо сэтгэл гонсойгоол, Дүүгээ бодоол бодох тусмаа хайр хөдлөөл.Дахин дахин уншаал дүүгээ бодож уяраал. Юу ч гэхийн мэдэлгүй нэг тийм сэтгэл хөдлөлд автчлаа. сонин болчлоо.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-25 | 21:08
Дахиал уншлааа. Уйлкаал байхийн. Эгээ байх, ээж байх, эмээ байхын гэцүү гэж. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн тавилан гэж. За мэдкүй мэдкүй

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)