avatar

Сэтгэл судлал гэж юу вэ?

Wednesday, January 27, 2010,02:49 AM
Психологи буюу сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хэрэглэхдээ шүүмжлэлт хандлага, тогтсон онол дээр тулгуурлах боловч бусад нийгмийн шинжлэх ухааны салбар, тухайлбал социологитой харьцуулахад илүү бага хэмжээнд ашигладаг байна. Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн онолч, эрдэмтнийг сэтгэл судлаач гэдэг. Сэтгэл судлаач нь сэтгэл хөдлөл,анхаарал, үйл байдал, хүртэхүй, бусадтай харилцах харилцаа зэргийг судалдаг ажээ. Мөн зарим гүнзгий түвшний сэтгэл судлаачид ухамсаргүй оюун санааг судалгаандаа авч үздэг. Сэтгэл судлаачид сэтгэл зүйн болон неврологийн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэл судлалын мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн өвчнийг эмчлэх зэрэг хүний олон үйл ажиллагаанд хэрэглэгддэг юм. Түүнчлэн сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл,эрх зүйн салбарыг судлах зорилгоор дэд салбаруудыг бий болгожээ. Мөн байгалийн шинжлэх ухаан,нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааг авч ашигладаг.

Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.

Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлаггүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагатай.

Психоанализ

Австрийн эмч Зигмунд Фрейд 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. Фрейд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, оюун ухааны саатал, психопатологи буюу сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. Фрейд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьсан билээ. Мөн сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд чөлөөт харилцааны аргын эхлэлийг тавьжээ.

Швейцарын сэтгэл мэдрэлийн эмч,Карл Юнг гүнзгий түвшний сэтгэл судлалтай холбогдох аналитик психологи-ыг бий болгоход Фрейдийн судалгаа нөлөөлсөн байдаг. 20-р зууны дунд үед Зигмунд Фрейдын охин Анна Фрейд,Америкийн сэтгэл судлаачЭрик Эриксон, Австри-Английн психоаналист Мэлани Клайн, Английн психоаналист, физикч Виникот зэрэг нэрт судлаачид төрөн гарсан юм.20-р зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фрэд- урсгал хэмээдэг.

Карл Поппер тэргүүтэй философичид мөн Ханс Ейсэнк,Скинэр зэрэг сэтгэл судлаачид психоаналитик онол, эмчилгээг шүүмжлэх болсон юм. Скинэр болон зарим бхивористууд сэтгэл судлалыг психоанализтай харьцуулахад илүү эмпирик, үр дүнтэй гэж үзэж байсан ч цаг хугацааны явцад Фрейдын дэвшүүлсэн олон санааг хүлээн зөвшөөрчээ.

Сэтгэл судлал юуг судалдаг вэ?

Сэтгэлийг судлах ухааны хамгийн том сурах бичиг бол амьдрал юм. Энэ шинжлэх ухаан бид бүгдийн өдөр тутмын амьдралд хамгийн ойр дотно хэрэглэгдэж байдаг билээ. Бид амьдралын туршлагаараа сэтгэлзүйн олон хуулийг олж мэддэг. Тиймээс ч хүн бүр сэтгэл судлаач юм. Бид бүр хүүхэд ахуй үеэсээ л бусад хүмүүсийн нүүр царайны байдаль дуу хоолойны өнгөөр сэтгэлийг ойлгож эхэлдэг. Мөн өдөр тутамдаа : Сэтгэл зовоод, сэтгэл өвдөөд,сэтгэл баясаад сэтгэлгүй хүн, өгөөмөр сэтгэлтэй нинжин сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй, гэх мэтээр ‘сэтгэл' гэдэг үгсийг бусдын төлөө санаа тавих бусдын байранд өөрийгөө төлөөлүүлэх зэрэг олон утгаар хэрэглэдэг. Үлгэр домог, дуу шүлэг, уран зохиол, хүний сэтгэлийн өнгө аясыгөгүүлэн бичиж бидний мэдлэгийг баяжуулан, сэтгэл судлалын ухаантай танилцахад их тус болдог билээ. Гэвч ахуй амьдралын эдгэээр мэдлоэг сэтгэлийн үзэгдлийн үүсэх уг шалтгааныг бүрэн тодорхойлоход учир дутагдалтай юм. Харин тэрхүү хуримтлагдсан мэдлэгээ онолын дүгнэлттэй хослуулбал сая сэтгэлийг судлах шинжлэх ухааны ойлголтын системд шилжин орох билээ. Бидний яриад байгаа энэхүү шинжлэх ухааны судлагдахуун өөрийн өвөрмөц онцлогтой. ‘Энэ шинжлэх ухаан юуг судалдаг юм бэ?' гэж асуу л даа. "сэтгэлийг судална " гэж товчхон хариулж болно. Тэгтэл "сэтгэл" гэж юу вэ? Номын хэлээр хэлэхэд: Сэтгэл гэж обьектив ертөнцийн субьектив тусгал бөгөөд хүрээлэн байгаа ертөнцийн юмс үзэгдлийн дүр төрх толинд тусгаж байгаа юм шиг бидний мэдрэх эрхтэнээр дамжин уураг тархинд тусдаг юм. Гэхдээ сэтгэлийн тусгал бүтээлч байнга хөгжин ургах хөдөлгөөн оршиж байдаг.

Тэр тусгал бол тодорхой нэгэн хүний орчлон ертөнцөө танин мэдэж, хийж бүтээхэд илрэх сэтгэлийн хөдөлгөөн, зориг тэсвэр, авьяас чадвар , темперамент , зан төлөв, амьдралын туршлага, мэдлэг, боловсрол, нас зэрэг олон хүчин зүйлийн улмаас хүн бүрд адилгүй өвөрмөц байна. Жишээ нь: цэцгэнд дээр сууж байгаа эрвээхэйг 3 настай хүүхэд хараад хэлэхэд нэг өөр, 30 настай биологчийн нүдээр харахад арай өөр байна. Иймээс сэтгэц (psyche) гэдэг орчлон ертөнцийн тусгалыг үүсэгэгч байгалийн гайхамшигт амьд толь болох уураг тархины үзэгдэл юм.

Тусгал гэдэг нь бүх материйн нийтлэг шинж бөгөөд адил төстэй шинж чанар, бүтцийн шинж чанар ба бусад обьектуудтай харилцах байдлыг янз бүрээр давтагдахад орших обьектив чадвар болно. Тусгалыг физик ( уулан дахь цуурай, усан дахь наны гэрэх тусах гэх мэт)-ийн, физиологийн (цэцэг нарны гэрэл даган ургах, гэрэлд нүдний хүүхэн хараа нарийсах гэх мэт ) мөн сэтгэцийн гэж ялгаж үзнэ. Бие махбодоор ургамлын үндэс адил салбарлан тархсан зах мэдрэлийн төгсгөл цэгүүд гадаад орчноос хүлээн мэдээгээ төв мэдрэлийн тогтолцоонд улмаар уураг тархинд дамжуулна. Үүний үрээр тархинд орчлон ертөнцийн талаарх тусгал болох " дүр зураг " сэтгэлд үүсдэг. Үүнээс үзэхэд сэтгэц гэдэг нь уураг тархинд хуулбарлан тусгагдсан орчин тойронтой бүх бие махбодыг зохицуулах аппарат болж байна. Сэтгэцийн тусгалын талаар дээр ярисан зүйлсийг рефлексийн онол гэж нэрлэдэг. Рефлекс гэж юу болохыг бид И.П.Павловын судалгаанаас бид мэднэ. Рефлекс гэдэг бол мэдрэлийн тогтолцооны тусламжаар бие махбодоос гаднын нөлөөлөлд өгөх зүй ёсны хариу үйлчилгээ юм.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

тэврэлт ярзайтал инээх тэврэлт хэлээ гаргах cool ууртай уйлах angel
Бичсэн: Зочин хэзээ: 05:49 PM, Friday, January 6, 2012 | Холбоос | |
goy blog bn like...
Бичсэн: Зочин хэзээ: 01:24 AM, Thursday, January 5, 2012 | Холбоос | |
алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 04:49 PM, Wednesday, December 28, 2011 | Холбоос | |
алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 03:01 PM, Monday, November 15, 2010 | Холбоос | |
dajgui shu гоё шүү. gehdee yahwee dajgui hehe
Бичсэн: Сурах Шалтгаан хэзээ: 11:46 PM, Monday, November 8, 2010 | Холбоос | |
гуниглах гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 10:00 PM, Monday, November 8, 2010 | Холбоос | |
тэврэлт
Бичсэн: Зочин хэзээ: 03:28 PM, Sunday, March 21, 2010 | Холбоос | |
idiomatic-dormant
idiomatic-dormant