2009-2-14

Хмммм. Валентины баяр ч гэх шиг. Хэнийг ч хайрлаж үл чадах атлаа дурлахгүй байж үл тэвчих. Ухамсар ярьж хий номлосоор хүн болохоос хэдийнэ өнгөрчээ. Эргэж буцаад ч оройтжээ. Хэнд ч хамаагүй зүрхээ тушаачихмаар өдөр байхчвээ. Ямартай ч бүгдэд нь Валентины мэнд. За за хий номлож суухаар хэврэг оюунаа саатуулж хэсэг ч болов хорвоогоос ангижрах минь.
Хөөрхий блогтоо хий оруулъя гээд хүчтэй ганц унгачий.

2008-12-26
Өнөөдөр...
Ууж идэхийн одонд төрсөн юм шиг өдөр хоногууд өнгөрсөөр л. Дахиад л утгагүйтчих юм. Хэт хувиа хичээсэн зан би-г маань уусгаж идээд дуусгах нь. Хэзээ ийм байлаа даа амьдрал. Хараал ид. Би дэндүү уйдамхай арчаагүй болжээ. Сэтгэл маань зугаа цэнгэлтэй гүн нөхцөөд зүрх маань хагарч бутарсаар бие минь ядарч гүйцэх нь. Хэзээ язааны ингээд ухаараад суух нь олширсоор атал зүгшрих нь үгүй юм.
Хором ч уйдаж үл чадах сэтгэл хямдхан
Хоног ч хөдөлмөрлөж үл түвдэх бие эмзэг
Харцанд догдлон сэрэх дурлал хөнгөн
Хайранд уягдаж үл тэвчих ухамсар худал

Маргааш бас л манай бяцхан Паарти болно. Энд тэн...
2008-12-5
Май Хундагаа.


Май Хундагаа. Палетте шүү. Улаан үс моодонд ороод байгаа гэсэн. Манай ажлын хүүхнүүд улааруулж ягааруулдаг өвчтэй болоод байгаа.
...
2008-10-24

Still waiting ...
  Оцон шувууд шуурга өөд нуруугаа харуулан, шахцалдан зогсож өвлийн шуурганаас амиа хамгаална. 
Харин одоо хүсэн хүлээсэн цаг ирж өвөл дуусчээ. Энд тэндгүй учрал. Эх үр, эр эм. Өнчрөгсөд үрчлүүлж, хагацагсад шинийг эрнэ. Ирэгсэд хоол хүнс авчирч үлдэгсэдийг тэтгэнэ. Гэтэл тэр л хэнийг ч үл хайна. Урин дулаан хэдийнэ ирсэн ч тэрний сэтгэлд өвөл дуусаагүй л байна. "Тэр ирэх ёстой". Хагархай өндөгний дэргэд тэр хичнээн удаан хүлээж буй нь үл мэдэгдэх...
 
Unmeaning.
  Тэнд ч дүнгэнээл, энд ч дүнгэнээл. Шинэ амраг, шинэ найз, шинэ дайсан, бэлэн х

...
2008-9-3
Sand dream
2008-8-25
Нэгэн Зураг
Нэгэн зураг л байна.
ха ха

...
2008-8-25
Шийдэл

Шөнө дуусаагүй байна. Үлдээч
Ширүүн салхи хаалга савна. Эргэлзээ
Хүйтэн өглөө байна. Үлдээч
Зүсрэх бороо довжоон дээр дуслана. Жихүүцэл
Өглөөн унд бэлдээд өгий. Хүлээ.
Өлсөх ч шиг. Гайхшрал
Өнөөдөр ерөөсөө үлдэе. Би явахгүй ээ.
Өө удахгүй нөхөр ирнэ. Одоо яв яв.

2008-8-23
Хятадуудыгаа сайлчий ...

Муулахыг бол надаар гуйлгалтгүй хэн ч муулчина. Харин сайн талыг нь ярьвал яасы ай?.
Хятад хүний хөдөлмөрийн бүтээмж чадавхи өндөр. Тэр өндөр бүтээмжтэй нь харьцуулхад хөлс өртөг нь хямд шүү. Энэ бол тэдний хамгийн сайн тал буюу Монголд тэдний түрэн орж ирэх болсон хамгийн том шалтаг. Хоёрдугаарт тэд хамгийн хямд үнээр бүтэх хамгийн сайн барааг үйлдвэрлэж чадаж байна. Энэ бол эдийн засгийн хувьд тэднээс хараат байх гол шалтаг. Та нар олсон орлогоо аваад Наран д.стор-т ороод үз дээ. Бидний мэдэх хятад биш бараа тэнд л жинхэнэ утгаараа би шүү. Гуравдугаарт. Тэд жинхэнэ утгаараа нийгэмшиж чаддаг улс шүү. Х
...
2008-8-20
2 more songs




Сонсоход сонин мэдрэмж төрдөг шүү. Ялангуяа Бэдшэйпэд-ийг.
2008-8-14
Nothing in my way

 

2008-8-13
Тэд
Тэд надад энэ мэдрэмжийг өгдөг. Тэгээд дараа нь тэр нь уусаад л алга болчдог. Буруу нь хэнд вэ?. Надад бий. Гэхдээ тэдэнд илүү бий. Өмнөх бичлэгт өгүүлсэн. Би тэднээс хүсдэг. Харин тэд надаас илүүг хүсдэг. Тэдэнд илүүг өгвөл бүр илүүг хүсдэг. Дараа нь миний чадал мөхөстөж, тэгээд л тэр нь уусаад алга болдог. Тэр нь гэж энэ мэдрэмж. Энэ мэдрэмж нь юу вэ гэж ү?. Дулаан. Тэднээс халуу төөнөдөг. Гэхдээ яг л гал түлэхтэй адил. Түлээд л байхгүй бол төөнөхгүй. Тэр галд нь хэт халууцахаар хатгаа авчихна. Гэхдээ хорвоо хэтэрхий харанхуй юм. Харанхуй яагаад ч юм утгагүйлэг санагдаад байдын. Харанхуй үл мэд...
2008-8-11
Сэдэвгүй

Бичих сэдэвгүй болжээ
Би нэг л хэвийн болжээ
Зүсрэх  бороонд алхая у?
За байз яаж гуниглах у?
 :P
2008-8-7
Мөнгө
Гоо сайхан ертөнцийг аварна. Гоо сайхныг будаг, шунх авчирна. Будаг, шунхыг мөнгөөр авна. Тэгэхээр мөнгө ертөнцийг аварна.
За тэгвэл. Ном бол ертөнцийг харах цонх. Номыг ... бас л мөнгөөр авна. Мөнгө бол ертөнцийг харах цонх.
........
......
...



...
2008-8-1
Сайхан дуу.
2008-7-28


Хоосон сэтгэлээс тэнхээ мэдэн хашгирах нь
Холын тэртээгээс гэгээ татах хэн нэгэн буй хэмээснийх...

2008-7-22
Denial


Би чамаас
Бас тэрнээс
Бүр бусдаас
Буй амьдралаас ...
2008-6-25
Everything's changing
2008-6-20



Бороо ороол, шороо нороол, шалбааг дүүрээл, шавхай үсчээл, заваан газар юм аа. Гэртээ харихсан. 
Улсын нийслэл Улаанбаатартаа байсан бол өдийд ч ...

2008-4-3

Эмэгтэй хүний хэрэглээ эр хүнийхээс ямагт илүү. Өртгийн хувьд ч, чанарын хувьд ч, тооны хувьд ч. Дангаар хүчрэхгүй тул давхар эр хүний дэмжлэг хэрэгтэй. Эр хүний дур хүсэл гэдэг дундаршгүй. Тэд үргэлж л агуу ялалт дагуулсан амттай секс мөрөөдөж явдаг гэвэл буруутахгүй биз. Гэвч үдэш нь шагнуулбал өглөө нь холгуулдаг нь эр нөхрийн тавилан. Энэ нь тэдэнд агуу ялалтаа худалдаж авдаг гэсэн далд сэтгэхүй төрүүлнэ. Нэгэнт л эр хүн худалдан авдаг сэтгэхүйтэй болсон тул ил болон далд хэлбэрээр худалдан авалт явагдана. Худалдаа ч мөн ил болон далд бүр үл танигдам нууц хэлбэрээр ч явагдана. Ингээд л биеэ ч

...
2008-4-3
Тагтаа-д:

Наргиж байсны минь төлөө
Намайг завхай гэлээ            (
http://www.blogmn.net/hundaga/2008/3/13195/)
Энгэр чанга зарчимч явсан
Энэ хэдэн жилүүдээ, ... Мартья!!.

Оргүй дор охинтой нь дээр гэж
Одооноос эхлээд энгэрээн задгайлж
Хавиргаан ярзайлгаж, үсээн арзайлгаж
Хормой доогуураа салхи сийгүүлж

Хот, хөдөөгөөр хэрэн тэнэж
Хүний, өөрийн гэлгүй
Хүүхэн, охин гэлгүй
Ховсдож, урхидаж, уургалж

Хүчээ шавхагдтал, үсээ цайтал
Хүслээ барагдтал, шүдээ дуустал
Садарлаж явья
Сачий нь хүрэх нь үү харин.

Үэхэхэхэ.

...
2008-4-2
??? "Би" ???

"Би" гэж юу вэ?.
Бие минь үү?
Сэтгэл минь үү?
Нэр минь үү?

Нэгэн цагт сайн жаал явсан
Нэгээхэн үе минь үү?
Нэлээдгүй алдаж ховор оносон
Нэмэргүй энэ залуу юу?
Магад маргааш үзэгдэх
Майга бор өвгөн үү?

Мунхаг ухаандаа тунгааж
Мутар юугаараа сийрүүлье

"Би"-д томьёо үгүй
"Би"-д тодорхойлолт үгүй
"Би", тогтвор үгүй
"Би", төгсгөл үгүй

Садар явавч би "Би"
Сахилгатай явсан ч би "Би"
Сайн гэгдэвч би "Би"
Саар гэсэн ч би "Би"

Уурлавч би "Би"
Уйлавч би "Би"
Унтаж байвч би "Би"

...
бичсэн: lobe22 | цаг: 11:45 AM | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
2008-3-5
Lust, Caution (2007)

 Сайхан болжээ. Таалагдлаа. Зарим сцен-үүд нь гайхалтай, аймшигтай болж.

...
2008-2-21

Хуанли гэнэ. Юуных нь ийн бөө мэд.  yho:D==

...
2008-2-21
40 минут

-Чи байрандаа байна уу?
-Тийм. Юу болоов.
-Өрөөндөө ганцаараа байна у?.
-Ггг...Тийм.
-Би одоо очлоо.
бийп. дүүд дүүд дүүд

-Тулгаа миний найз сэрээрэй. Хурдан бос. Над дээр хүн иржийнэ.
-Ээ яаваа!. Эхний пар хичээлгүй шд.
-Гүй э. Хурдан бос. Дээшээ Ганаагын өрөөнд орж унт. Мандах над дээр ирж байна гэнэ. За ганц удаа гуйжийна.
-
Орой чи миний лекцийг хуулж өгөх үү тэгвэл?.
-Тэгнэ ээ. Бүгдий нь хуулж өгнө. Алив хурдал.

-Сайн уу?.
-Сайн. Хэд хоног яагаад хичээлдээ ирсэнгүй вэ?.
-Өө ажил гараал.
-
Энхүүш сайн у?.
-Юунд үргэлж ингэж асуудым дээ.
-Гүй э яахав. Нөхөр чинь биз дээ

...
бичсэн: lobe22 | цаг: 12:02 PM | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих
2008-2-20

Гар минь бадайрч байна

Гэвч хөдөлж л болохгүй

Ганц хором ч болов саатаг

Гарыг минь дэрлээд унтаж л байг

Удахгүй тэр нүдээ нээнэ

Уртаар эвшээгээд цагаа харна

Ухасхийж босоод үтэр хувцаслана

Уруул дээр үнсээд гарч одно

Ховор тохиох энэ учрал

Холдон одохыг харсаар хоцроно

Хэсэг хэсгээр хуримтлагдсаар

Хэтдээ намайг зовоох дурсамж амилах вий

2008-1-24
Амьдралын жам

Коскуш өвгөн шимтэнгүй чих тавин сууна. Түүний хараа хэдийнээ бөхсөн ч сонсгол нь урьдийн адил ялимгүй чимээнд сэрдхийдэг хэвээрээ, үрчлээт магнайд нь зурс хийх бодолд айсуй цагийн үйл хэрэг нэг л ёозгүй эргэлдэнэ. Сит Кум То Ха - гийн энэ яхир дуу юу. Тэр бүсгүй нохойнууддоо хөллөгөө углах зуураа хашгичин жанчиж байна. Сит Кум То Ха хэдийгээр ач охин нь ч гэсэн, бүхэнд мартагдаад цасан дээр орь ганцаараа өрөвдөлтэйеэ суугаа энэ өтөл өвгөнтэй дэмий цаг нөхцөөх зав зай түүнд байсангүй. Бууринаасаа нүүх цаг болжээ. Өдөр богинохон тул цаг хугацаа ямар тэднийг хүлээх биш, холын аян тоссоор л байгаа. А

...
2008-1-2
You raise me up

Дууг компьютер руугаа татаж авах

Үүрийн жаварт хайрагдан алхах нь
Үдшийн
ганцаардлаас зугатсанд байдаг
Үүдэн дээрээсээ буцаад одох нь
Үгүйлэх хүнээ санадагт л байдаг
Бэдэрч бээрч явахдаа чамайг бодоход
Би сэргэх шиг л болдог

...
2007-12-27
Дуу, дурсамж 2 салшгүй э.

Дууг компьютер руугаа татаж авах

Карпэнтэрс гээд дээхнийн хамтлаг бий. Энэ дуу нь их сайхан.

Дууг компьютер руугаа татаж авах

Aerosmith - Jaded.

Дууг компьютер руугаа татаж авах

Nickelback - How you remind me.

Дууг компьютер руугаа татаж авах

Simple Plan - Addicted. Энэ их хөөрхөн дуу.

Дууг компьютер руугаа татаж авах

Lene Marylin - Sitting down here.

Дууг компьютер руугаа татаж авах

Natalie Imbruglia - Torn(Acoustic Version). Тэр нэг охин энийг гитар дээр тасархай дардаг байж билээ.

Дууг компьютер руугаа татаж авах

Avril Lavigne - Things i'll never say.

Дууг компьютер руугаа татаж авах

Linkin Park - What i've done.

Залхуу хүрчлээ. Уг нь дурсамж тээсэн дуртай дуунуудынхаа топ 10-ийг гаргачих гэсийн.

2007-12-24
Гараас минь барих у?

Гараас минь барих у?
Хамтдаа зугтая тэгвэл

Биеэ, нэрээ, бухимдлаа
Бичсэн шүлгүүдээ, дэвтэртэйгээ
Өнгөрсөн дурсамжуудаа
Өрөөлд өгсөн хайруудаа
Алдсан эндсэн алдаа оноо
Ардаас үргэлж дагах харуусал
Хормойд ямагт зүүгдэх ухамсар
Хоосон мөрөөдөл сохор тэмүүлэл
Хорсол гуниг атаа жөтөө
Хэрэггүй бүхнээ үлдээе
Тэгээд:
Зүрхээ гаргаж сайтар гөвөөд
Зүлгэж өнгөлж тослоод
Зөвхөн чамд тушаая

Харин чи гараас барих у?
Хамтдаа зугтая тэгвэл
 

...
2007-12-24
December 31
"Шинэ оны мэнд хүргэе"
Шинэхэн бичээс бялуун дээр
Доор нь дөрвөн оронтой тоо
Дэргэд нь оргилуун дарс
Он оны баярын ширээг
Онцолж энэ хоёр л төлөөлдөг
Хэтэвчнээс хараат бусад амттан
Хэр хэмжээндээ ширээг дүүргэнэ
Цагын зүү бүгдэд од болж
Цаасан календар маргаашыг зааж
Цагаан шөнөөр нэгэн оныг угтах нь
Цаанаа л нэг нандин мэдрэмж
Дарс өөдөө оргилно
Дараа нь салют буудна
Дагаад сэтгэл баясна
Дарсны шил шиг эцэст нь хоосроно
Ганцаар гэдгээ хамгаас илүүгээр
Ганцхан энэ өдөр л зүрх мэдэр
дэг
Уйтай жаргалтай энэ шөнө
Уртаас урт, хамгийн урт нь байдаг....
2007-12-23

Хүмүүсийн хэлэх дуртай үгнүүдийг сонжлоо. Таалагдсан нь энэ гурав. Орбинзооны үг  ккк.

Тийм боевик шаацан. (orbinzoon)
Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна. (eternalzul22)
Будаг чадал хоёр хүрдэгсэн бол бүгдийг нь цагаанаар будаад хаячмааааар..... (pupa_inn)

 

2007-12-21
Бурхантай нь чатлав.

 

Me:
 Hello God.
God:
Hello child. What is your name?
Me:
 My name is "Chinii Aav".
God:
  Hey  Chinii Aav.
Me:
 yes.
God:
I understand.
Me:
 what u understand.
God:
I understand natural language.
Me:
 do you know that what "Chinii Aav" means?
God:
Is that a fact.  Searching...Searching...Please stand by.
Me:
 Lol. Am i tell it?.
God:
I'm glad you find this amusing.   Oh I really don't know whether you are or not.
Me:
 "Chinii Aav" means that Gods are fuckers.
God:
All

...
2007-12-19
Хүүхэд насны минь өвөл чи хаачаав?.
Хүрч ирэхийг чинь би удаан хүлээж
Хүйтэн, зэвхий бас саарал өвлүүдийг
Хүсэл дүүрэн хүлээлтийн дунд үд
сээр...
2007-12-18
Эсрэг өчигдөр

Өчдөр хэн намайг муугаар хараав
Өвч бие минь авах юмгүй болов
Толгой гурав хагарч, дөрөв бомбойж
Хонхон цэцэг шиг дэлбээлчихэж
Үс арзайж яарзайж ширэлдэж даахираад
Үнэн гомдмоор амьтан суужийна
Гурвын гурван бүдүүн залуу
Гудамжинд намайг буландаад
Гутга тулгаж айлгав, үнхэлцэг хагарав
Гуйж гувшаад нэмэргүй, үхтэл зодов
Холдоод одохыг нь хараад, уур хүрэв
Хувцасаа гөвөөд араас нь зангаж ирээд
Хөөе малнуудаа хүрээд ир, дөвчигнөтөл
Хүрээд ирдийн, зугатах аядаад барсангүй
Гайтай амнаасаа болоод цагаа сунгаж
Гучин минут ахиад балбуулах шив.

Хамгийн гомдмоор нь энэ духан дээрээ том тод домбо

...
бичсэн: lobe22 | цаг: 12:54 PM | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2007-12-17
Хэн нэгэн
Нарны гэрэл илчээ гээсээр л
Насны бөгс айсуй довтолсоор л
Харгуй зам намайг хөтөлсөөр л
Хаашаа, бүү мэд!, яаруулсаар л
Үл итгэх түмэн хүмүүс
Үл өршөөх харгис нийгэм
Үл олдох ариун нандин
Үл орших утга учир
Айдас, хүйдэс, үл ойлгох бүхний дунд
Аргагүй өчүүхэн гэдгээ мэдрэн оршихуй
Түнэр харанхуйн дунд тэмтрэн тэмцэх үес
Түүдгээ асаан хэн нэгнийг үгүйлэн хүлээнэ
"Тэр"
Тийм ийм гэх тэмдэггүй
Тэнд энд гэх газаргүй
Хэзээд дэргэд үл ирэх
Хэн нэгнээрээ л дуусна...
2007-12-14
Сахилгагүйтмээр санагдаал...

Амьдрал минь хогын сав
Амраг минь 00-ын цаас
Хайр дурлал минь баас
Харин би өөрөө баагч нь

2007-12-12
Аз жаргал өөрөө аймхай уйдамхай
Ааш зан нь тогтворгүй хийсвэр
Тэр чимээгүй ирдэг дуугүй дагадаг
Тэгээд явахдаа л хэлдэг харуусал ухаарал л үлдээдэг
Дахиад ирэхэд нь танихаа байчихаад
Даруухан ганцаардалд дасчихсан байх юм

Эргэн тойронд минь миний мэдэх, таних аз жаргал байхгүй болжээ. Тэртээ хол тээглэн хоцроод дурсамж болон дэн дун сэдрэх нь өнчин дэрэн дээр. Орчлонгийн сондгой солгой бүхнээс тасарч үдшийн цагаар өвдгөө тэврэн хэвтэх нь жаргал ч юм шиг. Ай юутай сонин содон мэдрэмж вэ?.
2007-12-8
Утга алга уу
Цаг хугацаа явсаар л. Утга алга.
Цаана нь нөгөө амьдрал урссаар л
Нэг л мэдэхэд өвгөн болчихсон
Насны бөгсөнд тулчихсан байх вий

Тэр цагт ч адил
Тэнгэр өөд хараад
Шүдгүй амаараа исгэрэн байж
"Шүй бида удга адга" гэх байх даа.  ...
2007-12-5
Ганцаардал минь

Ганцаардал минь аз жаргалаас
Ганцхан хуруу л зайтай
Гайтай ч бас таатай
Ганган биш зэвхий саарал
Хээ угалзгүй цулгуу
Хэврэг атлаа эвдэршгүй
Үдэш ирээд өглөө зугтдаг
Үнэгэн зантай ч үнэнч
Гаднаа хоосон дотроо дүүрэн
Ганцхан түүнд л би хайртай

2007-12-3
Үл эвлэрэх ч, эс чадах

Аадар бороонд ч үл ажрих
Аянга цахилавч үл эмээх
Атгаг санаанд үл дарагдах
Аясын салхинд ч үл хууртах
Дэнжийн цэцэгст ч үл сатаарах
Дэврүүн зүрх минь энэ байна

Ав даа бүсгүй минь. Бүүр өгье.
Аргамжаандаа би өөрөө үлдэе дээ.

Ухамсарт ийн дийлдэх нь
Уйтай бас хорсолтой
Үл эвлэрэх ч, эс чадах
Үгээгүй хоосон хөндий.

2007-12-2
Энэ ихэмсэг занг уу.

Завтай байгааг чинь мэдэж байна
Залга яг одоо над руу
Бүр ядахдаа мэссэж нисгэ
Бүсгүй минь би чамд тушааж байна
... ... ...
Бөгсөн талд бирр бирр
Борхон зүрх бөн бөн
Утасны хонх рин рин
Урнаагын дугаар гялс гялс
Хоолойгоо заслаа. "Гэхэм"
"Хэнтэй ярих у?". Чагналаа.
"Таниж байна у?". Асуув.
"Танихгүй байна". Мушийв.
"Таа л даа тэгвэл". Ёжлов.
"Таашгүй нь". Ихэрхэв.
"Таслы даа тэгвэл". Адгав.
Түгдэрч сандрав. "Хү..хүлээ".
"Бийп". "дүүд дүүд дүүд".

Дахиад залгахыг чинь мэдэж байна.
Дариухан

...
2007-12-1

Тэгэхэд би чамд дурласан

Намрын хонгор салхи шиг илбэж байсан
Харц чинь
Нарны хурц гэрэл шиг шаргалтаж байсан
Үс чинь
Дэлбээгээ нээж буй цэцэг шиг энхрий байсан
Уруул чинь
Дэргэд минь л үргэлж цохилж байсан
Зүрх чинь

Тэгэхэд л би чамд дурласан

Чамайг би уучилсан

Харц чинь намайг биш бусдыг эрсэн
Би уучилсан
Уруулаас чинь бусдын амт амтагдсан
Би уучилсан
Үсээ будаж танигдахаа ч байсан
Би уучилсан
Үнэн сэтгэл чинь хийсээд одсон
Би уучилсан

Чамайг би л уучилсан

Үгүйлж байна би чамайг

Дэрэнд шингэсэн үнэрийг чинь
Зүрх үнэртсэн
Дэвтэрт бичсэн захиаг чинь
Нүд сонссон
Хамтдаа а

...
2007-11-30
Тэр дурлах эрхгүй
Тэр дурлах эрхгүй хүн
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэр тусмаа чиний л төлөө
Тэнгэрийн дор амьдрах ёстой

Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг
Зүү шиг харцаар шивэх эрхгүй
Зөөлөн энхрий дулаан харцыг
Зөнгөөрөө мэдэрч угтах эрхгүй
Эрх танхил охин аалинд
Элгээ дэвтээж уярах эрхгүй
Эгэл монгол бүсгүйн өвөрт
Энгэрээ нээж эрхлэх эрхгүй

Тэр дурлах эрхгүй залуу
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэгээд бас нэгэн охин үрд
Тэнгэрлэг хайраа өгөх ёстой
2007-11-29
4_18+
Дөрвөн давхрын Долгор хүүхэн
Дөрвөлжин өрөөндөө ганцаараа суудагсан
Байрных нь залуус түүнийг
Бэлэн Долгор гэж хочилдогсон
Ангаж үхэх аюулаас тэднийг
Аварсан даа мөн ч олон удаа
Арын байрны эрчүүдийн эмнэлэгт
Ашгыг ч мөн их оруулсан даа
Гэтэл өдгөө тэр хүүхэн
Гэнэн дүр эсгээд явж байна
Айлд бэр орж хүүхэд гаргаад
Атаархам сайхан гэр бүл болжээ
Хол газраас бэр буулгасан
Хөөрхий залуу золгүй гэх үү
Хувааж сураагүй маний үзлийг
Хэтэрхий өрөөсгөл
буруу гэх үү...
2007-11-29

Ургах нарнаас урьтаад л зугатаад алга болно
Унтах нойрноос сэрээд л араас нь хөөнө
Амсхийх бүрт алхам алхмаар холдон одсоор л
Амьдрал чи нээрээ дэндүү яаруу адгуу юм.

Амгалан зангаараа ангайсаар л байтал нэг мэдэхнээ 11 сар дуусах нь ээ. Урдах ажлаа барж яджаахад ар араасаа ажлууд нь очерлочих юм аа. Хэзээ дуусна даа. За за оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ. Өглөө босч л үсээ зулгаахаас.

2007-11-28
Memory of broken "TRUST"

Харц харцаа хүлээн хааяа нэг учрана
Хоёр зүрх түргэн түргэн уралдан лугшина
Уруул тэргүүн гудайлган урагш довтолгоно
Учрал ойртоход жам ёсоор зовхи хаагдана
Хариу эрэн бүх л бие түгшин хүлээнэ
Хагас мөчид түмэн таавар толгойд эргэнэ
Уруул завсраар балын амт урсан орно
Удалгүй араас нь нүцгэн могой гулсан ирнэ
Хамар тулан хагас өнцгөөр толгой гилжийнэ
Хацар нүүр баланд булагдан адгаж ядна
Хүлээж ядсан хоёр гар эзэнгүй тэнүүчилнэ
Хүний өөрийнгүй саад бүхнийг тасчина тайчна
Хүзүү цээжний тансаг үнэрт толгой эргэнэ
Хусэл татам ялдам дуун чихэнд цуурайтна
Бүх л бие халуу шатан хайлж эхэлнэ

...
2007-11-25
Дуунд дуртай болвоо
Дурласнаас л тэр.
Дарсанд донтой болвоо
Хаягдсанаас л тэр.
Тамхинд гамгүй болвоо
Ганцаардсанаас л тэр.
Тархинд сумтай болвоо
Уйтгарласнаас л тэр.
2007-11-25
Бяцхан хийрхэл бас бухимдал

Дурлана. Уйдна. Ухна. Үл ойлгоно.

Дасна. Уучилна. Хайрлана. Ухамсарлана.

Ажиллана. Хураана. Хэсгийг нь зарна. Амьдрана.

Аймаар энгийн энэ амьдрал. Аюултай бас ойлгомжгүй.

 

Төрөх нь үнэн. Өсөх нь үнэн. Туулах нь үнэн. Ухах нь үнэн.

Төөрөх нь үнэн. Хуурах нь үнэн. Төөрсөндөө итгэх нь тодорхой үнэн.

Үнэн үнэн гэж үргэлжид л чалчилдана. Үүнтэй зэрэгцээд худал оршино гэнэ.

Үхтлээ л энэ хоёрыг судлана. Тэмцэнэ. Тэрийнэ. Үнэ цэнэ нь юундаа юм?.

 

 Бухимдал байн байн намайг ээрэх болж. Залхмаар байна. Зайлаад өгмөөр байна. Гэтэл хаашаа?. Бүү мэд. Амиа хорлох у?. Ча

...


Энэ блогоос: Өөр блогууд унших
http://.blogmn.net
Нэвтрэх