Сэтгэгдлүүд харах
Сервер унтрав
Улаанбаатарын цагаар урьд шөнө буюу 16-17нд шилжих шөнө зарим нэг асуудал гарсан тул сануулалгүйгээр сервер маань 6 цаг орчим унтарсанд хүлцэл өчье. Баасан гарагт дахин түр хугацаагаар унтaрна.
Энэ ташрамд олон давтагдаж байгаа зарим нэг асуултанд хариулъя:
Загвараа өөр гоё загвар үүсгэж болохгүй юу? Загвар хөрвүүлж өгөөч. Би загвартаа чат, тоолуур зэрэг янз бүрийн зүйл нэммээр байна яаж нэмэх вэ? Манай загварын хувьд HTML мэддэг хүн ямар ч хэлбэрээр загвараа өөрөө тохируулах, хөрвүүлэх боломжтой. Одоогоор шууд амархан засах, хүссэн зүйлээ загвартай нэмэх нь жаахан хүндрэлтэй байгаа. Ер нь яваандаа бол энэ тал дээр ажиллахаар төлөвлөж байгаа. Гэхдээ нэлээд хугацаа шаардагдах болов уу. Түүнээс өмнө HTML мэддэг хүмүүст боломж байгаа ба та бүхэн бусдад аа загвар хийж, эсвэл blogspot зэрэг өөр сайтын загвараас хөрвүүлж болон шинээр хийж худалдаалах боломжтой. Тэгвэл бид тэр тал дээр туслалцаа үзүүлж болно. Мөн яваандаа бид нийтийн загвараас гадна тусдаа загвар хийж худалдаалах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор зөвхөн манай санд байгаа 70 орчим загвараас л сонголт хийнэ үү. Их дээр үед хийж байсан тул маш царай муутай загварууд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин өөрөө загвараа өөрчлөх, гоё болгох тал дээр бол бүрэн боломжтой. Ингэхдээ
Самбар дээр асуувал аль болох богино хугацаанд хариулж өгөхийг хичээх болно.
Блогмн.нэт-г ажиллуулсанаар орлого олдог уу?Одоогоор бараг үгүй. Харин нэлээдгүй зарлага гардаг. Саяхнаас зай зарах зэргээр бага зэрэг орлого орж эхэлж байна. Мөн төлбөртэй бизнес ангилал буюу хүссэн сурталчилгаа зэргээ оруулах боломжтой блогийн ангилал нээхээр төлөвлөж байгаа.
Та бүхэн бас манай үйл ажиллагааг дэмждэг бол ямар нэгэн хэлбэрээр хандив өгөх боломжтой.
Админ