бичсэн: Tseegii79 , 2009-9-18,04:19
Авилгач шуналтны аягт залхсан Долингор арга сэдэж, муутуу цаасанд чулуу боож гулгуулан хэргээ бүтээв. На түшмэл гэнэгүй мэхлүүлснээ мэдээд хорсон занаж ... хожим Долингорыг цэргийн албанд хөөж мордуулав. Хүний адгийг ард гэнэ, ардын адгийг цэрэг гэнэ.Цэргийн алба хугацаагүй...Ц.Дамдинсүрэнгийн «Гологдсон хүүхэн» туужаас..
Хүний нийгмийг хэзээ
цагаасаа сүг сүүдэр
лугаа дагаж ирсэн авилгал хэмээх гаж үзэгдлийн ёсон бусыг бид бүхэн зөн совингоороо мэдэрдэг ч, түүнээс ангижрах аварлын замыг аанай л эрсээр энэлсээр эдүгээ бүр "эвлэрч" дөжирч гүйцэв. «Тэр гуай хахууль аваад газар дэ
...
бичсэн: Tseegii79 , 2008-10-12,06:51
Шаргал шанзан аялгуу гуниг хэлхэх намар цаг иржээ. Ганц нэгээр унах навчны чимээ зүрхэнд бөх гэгчийн нойрсож буй "гуниг авхайг " сэмхэн сэрээнэ.
Гашуун дарс болор жүнзэндээ улаанаар тунараад
Гайхах юм огихон ч биш ганц навч унана
Гудайн гуниглах энэ намар цаг ямар гашуун гээч..
Өвөл хараахан болоогүй байна. өмнөөс минь нар ээнэ.
...
бичсэн: Tseegii79 , 2008-6-27,06:05
зураг
Найраг хөглөрсөн хонгор шаргал өдрүүдийг эргэн санахад
Намайг хөглөсөн дурлал юутай гашуун байсныг мэдэрнэм
Гоо төгөлдөр ялдам бүсгүйн ааль дарс мэт цалгих
Гоонь эрийн болзоо сар аргамжиж үүр цайлгана.
Элэг эмтрэн гомдол тээж, нулимсаа зуурч явсан ч
Хайрласаар дуусах ганц гал минь чи байлаа
Эрлэгт очиж диваажинд заларсан ч
Эргэж сарвайх ганц хайр минь чи байлаа
Хувцас норгож гар дааруулаагүй
Хувь заяа тэгштгэсэн намираа бороо минь
Намар гэж гуниг даллаагүй ч
намайг нэвтэлсэн зөөлөн шиврээ бороо ми
...
бичсэн: Tseegii79 , 2008-6-22,07:26
Улбагар шар туяагаар орчлон ертөнцийг гийгүүлэх жаргах нарны дор гарцаар алхана. Ганц нэгээр уйтгарлан унах бороон дуслууд өнгөрсөн үеэс гуниг даллах мэт зүрх сэтгэлийн гүнд гуниг үерлүүлнэ.Бодлын хур дундаас бүүр түүрхэн санаанд буух энэ харцыг хаана харснаа санахгүй ч нэг л дотно санагдна. Гэнэт сувдан дуслууд хацар исгэх нь нулимс аж. Юунд уйлнам бэ? зүрх сэтгэл минь...
Би түүниййг аргадаг хацраа арчлаа надад захирагдахгүй нь бололтой. Моддын сүүдэрт эзгүйрэх сандал дээр ганцаар сууж бодлын цэцэрлэгтээ дураараа зугаалж хүний ертөнц рүү бороо илгээнэ. Шаналал гомдлоор багтарсан цээжи
...
бичсэн: Tseegii79 , 2008-4-11,11:05
Ижий төөрөг
Зүнээс мандсан нар зүүнээ шингэхийн учиргүй
Зүйргүй ачит ээжээсээ би дахин төрөхийн учиргүй
Намар гэдэг хагдарахын нэр биш
Жимс тэнд боловсордог юм
Намар гэдэг дандаа буцахын үүд биш
Би ижийдээ харьдаг юм
Аль багийн өрсөн чулуу
Одоо намайг танихгүй ч
Галын бурхан ижийгээ орлуулсан
Ганц чулууг би андахгүй
Үр хүн гэж үйлийн нарыг хэлдэг юм
Үртэй хүн гэж үүний эзнийг хэлдэг юм
...
бичсэн: Tseegii79 , 2008-3-12,08:42
Би гэж нэг юм газар тэнгэрийн завсарт тэмээ ямааны зааг дээр төрсөн хүн байхиймаа Уг нь хүнд муу санаад байдаггүй юм. Гэхдээ л бодож байгаагаа тайлбарлахдаа хэлэх эв зүйгээ олдоггүй бололтой юм Ямар ордонд төрсөн болохоор би найзаасаа чи хүн хүнд долигоноод, долигонуур зантай гэж сонсдог байнаа би уг нь муу хүндээ ясны муу дугаргахаас ч дургүй хүрээд байдаг Гэхдээ л сэтгэлд юм хийж гол маажаагүй бол ямар ч хүнтэй хүн ёсоор харьцахыг хичээдэг зан маань буруу бололтой бүр долигонуур гэдэг нэрийг зүүхэд хүргэж байна. Уг нь энэ үгийг монгол хэлний үгий
...
бичсэн: Tseegii79 , 2008-1-14,09:07
25 дахь жилдээ зохиогдсон "Болорцом " яруу найргын тэмцээнд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн анхны оюутнуудын нэг Шагдарын Лхамноржмаа “Эгшиглэнт эх”-ийн хишигт яруу найрагч, Болорцомын эзэн болсныг хэн бүхэн мэдсэн байх харин би та бүхэндээ түүний бичсэн Газрын үг шүлгийг нь хүргэе
ГАЗРЫН VГ
Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлvvд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нvгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигvvр
...
бичсэн: Tseegii79 , 2007-12-20,06:12
Болдогсон бол мөнгөн саран дээр
Бодлоос ургасан түүнийхээ дүрийг
Ганцхан өөртөө харагдахаар зурчихаад
Гэгээвчээр түүнийгээ ширтэн суухсан
Гэгээн цайлган нас он жилд дарагдахад
Гэрэлт зүрхний гүнд чиний дүр бүдгэрсэнгүй
Дурлалцаж явсан хонгор насны үерхэл
Дурайсан замын уртад хуучирч ер элэгдэхгүй нь
бичсэн: Tseegii79 , 2007-12-20,05:47
Жижигхэн ширхэг нь эрдэнийн өнгөөр гялалзаж
Жирвэсхэн уналт нь тууз мэт хөвөрсөн
Наадах цасны ширхэгийг би харж сууна
Найз минь явсан чамдаа энэхүү шүлгээ зориулъя
Гадны хүнд дурлаад чи минь намайгаа орхисон бол
Гандашгүй хайрын мөхөшгүй цэцгийг газар нь үлдээгээрэй
Дуусталаа үнэнч явсанд минь
Дурлалын цэцэг түүнээс үүдэж юуны магад .... /зохиогчийг нь мэдэхгүй ээ /
бичсэн: Tseegii79 , 2007-12-17,08:28
Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсан юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Намрын элч наашлөн
Нарны элч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун мамартаа говь юм гэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үлээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Хүүдлийн шуву
...
бичсэн: Tseegii79 , 2007-12-15,07:41
Ц.Хулан
Гуйж мөргөөд ч болон бурхан таниас гуйя 
Гунигаа гартал нэг үнсэлдэхсэн
Гудайх оддын дор өвс ногоон дээр
Хоёулахнаа орон дотроо
Хотол үймсэн европын гудамнаа
Хонгор найз чамтай Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Африкийн шигүү хороололд
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж буй
Лал христос буддагийн уншлаган дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шаахай болоод даашинзгүй уруулын будаггүй
Шанхныхаа үсийг элбэхийн чөлөөгүй үнсэлдэхсэн гэж ....
Уучлаарай насанд хүрээгүй бол битгий уншаарай гэж
бичсэн: Tseegii79 , 2007-12-14,08:09
Му найз, нэгэн сэтгэл болоод үзэл бодол сайтай нэгэн бүсгүйд амласнаа биелүүлэхгүй бол болохгүй нь
Tas har shuniin tengeriig giiguulsen
Saran avhai tengeriin gants gunj ni
Od toolon huleeh udshuun bolzoond
Ohin chi bayar daguulan ireh setgeliin gants huslen
Minii medeh chi onisogo taavar shig zus uzeegui naiz mini
бичсэн: Tseegii79 , 2007-12-12,06:53
"Ханьдаа"
Үггүй бүхнээр дутаж чамдаа би дурладаг
Үсний чинь ширхэгийг тоолон чамайгаа би урладаг
Дүүрэн сарны чандаас дүрийг чинь би хардаг
Дүрэлгэр алаг нүднээс чинь хайрын үг уншдаг
Чи үгүй бол хайраар дутаж гансардаг
Чийг даасан уруул халуу шатан омголддог
Алаг сайхан нүдийг чинь зүүдэлж сэрээд гуньдаг
Аясын салхиар дамжуулж үгээ би чинь шивнэдэг
...
бичсэн: Tseegii79 , 2007-12-6,07:07
Эзгүйд чинь
Эзгүйд чинь
Эл хульхан
Арвайхээрийн гудамж
Аниргүйхэн
Чи минь үгүйд
Чив чимээгүйхэн
Чихэр болоод дарс амтгүй
Өөрийн минь дурладаг
Өөриймсөн харц алга
Өдөр яасан удаан
Өмнө минт чи хэзээ инээх вэ?
2006,9,23, 
Өдрийн одонд
Зоргоор бус сургаар таарна
Зориуд бус золоор таарна
Зургаар бус зөрүүд тавилан
Зөнгөөр бус зүүдээр учруулна
Хилгүй сэтгэлийн хөлгүй дурлал
Хүслээр бус хүлээлгэж ирнэ
Хуульгүй бодлын хувьгүй хайр
Хөглөж бус хөндүүрлэж үлднэ
2006,10,15,
Өрх тусгаар амьдралд
Өмөртлөө санах хэцүү
Өрцөн ц
...
бичсэн: Tseegii79 , 2007-12-6,07:07
Эрэлчин
Би эрэлчин
Зөв сэтгэл
хүнлэг чанар
Сайхан хүний эрэлчин
Насаараа хайсан
Надад олдсон
Нартад ховорхон эр
Намайг тоосон
2006,06,12
бичсэн: Tseegii79 , 2007-12-6,07:07
Ирээгүй байгаа үнэн
Намрын үдэш нөмөрт чинь алхахгүй
Намайг хардахыг чинь дотроо шоолохгүй
Нүд нүдээ ширтэн суухгүй
Нүглийг умартан налж эрхлэхгүй
Нутгаа зориход чинь хорьж чадахгүй
Найргийн минь мөрийг чи уншихгүй
Насны чинь төгсгөлийг би үзэхгүй
Намтрын чинь хуудсанд дахин дурсагдахгүй
Нүүр буруулахад чинв дагах эрхгүй
Нүдэн дээр чинь үхэх учиргүй
Хагацахад чинь хайж чадахгүй
Хайрыг чинь хаана ч мартахгүй
Хүнийх л байх биеийг чинь
Хүсэхийн цагт хяслантай
Намайг гэх бодлыг чинь
Наашлуулъя гэх ч хүлээстэй
Ай хөөрхий хүний хүн
хүнийхээрээ л үлдэх
Харам с
...
бичсэн: Tseegii79 , 2007-10-24,06:55
Л.Ганзул
Намраар үлдээсэн зурвас
Гуниг дэнлүүлэх намар цагийн
борооноор  
...
бичсэн: Tseegii79 , 2007-10-23,07:34
Блогчидоо би нэгэн өгүүллэг бичих санаатай энэ бүтээлээ блогоор цуврал болгон бичих нь зүйтэй санагдаад Ямар учраас тэр вэ гэж та нар асуувал! Хамтарч бичих санал тавьж байгаа нь тэрээ Ингээд өгүүллэгээ бичиж эхэлцгээе нэмэх хасах өөр бусад санаа оноо байвал хэлээрээ бичээрэй
Жаргал
Нар уулын цаанаас мандахаас эхлээд уулын цаана жаргах хүртэл тоглож өссөн балчир насны минь сүүдэр нь ч үлдэлгүй намайг орхин оджээ хэмээн бодож суусан Жаргал уртаар санаа алдна Тэрээр сумын төвийн уйтгартай нэгэн хэвийн амьдралаас залхаж тэртээх алс нутгийн сонин содин сайхан бүхн
...
бичсэн: Tseegii79 , 2007-10-23,07:18
Энэ залуу нэгэн телевизэд сэтгүүлч хийдэг гэсэн таарсангүй уджээ найз минь нисэхэд эхнэртэйгээ амьдарч байгаа сураг байсан одоо хаана байгааг мэдэхгүй ямартай ч түүний бичсэн энэхүү Бэрийн сураг шүлэг нь мартагддагүй юм.
Бэрийн сураг
Нялхарч яваа ижийдээ бэрийн сураг дуулгалаа
Налуу шар салхи нь намжиж сонсож гэндлээ
Үйлтуй жаалхан ижийдээ бэрийн сураг дуулгалаа
Үймэрч хатуужсан нулимс нь зөөлөрч унаж гэндлээ
Бор гэр шигээ ижий минь үр нэмэхийн зөнд
Борог өдрийн уртад аягаа хагалж гэндлээ
Нулимс нь уяхан ижий минь бэрт
...
бичсэн: Tseegii79 , 2007-10-22,08:24
Энэ бичлэгт нэгэн сургуулийн нэгэн багшийн шавь нарын бүтээлээс хүргэнэ
Д. Оюундэлгэр Дүүмэдхэнд
Дүү минь дүү минь дүүрэн цагаан инээмсгэлэлт минь
Хорвоогийн салхи илбээд өнгөрсөн
Хоногийн болзоо дайраад явсан
Сар хүртэл гунигийн минь хуваалцдаг
Сархад шиг амьдралд минь бүү дурла
Залуургүй ширтэх хоёр нүдний чинь
Залуухан хийгээд гэнэн харцанд
Хайрын гал дүрэлзэнхэн байгааг
Хараагүй юм шиг өнгөрөхөөс дөө эгч нь
Яг л чам шиг нүдэнд дулаахан
Янагхан хайрын ханхөвгүүнээ
Урьтаж надруу илгээчихсэн хорвоод
Уурлалтай нь биш дээ
...