Нэг л юм хиймээр...

2012-4-15, 15:55
Сая Эрүүл үрс хөдөлгөөний сайт руу ороод хартал мөнгө нь бүрдээд нэлээд их мөнгийг залуус хандиваар цуглуулж чадсан байна.

Миний чухал гэж боддог зүйлсийн нэг л дээ. Монгол хүн эрүүл чийрэг биетэй байж улс орноо хөгжүүлж, сайн сайхан амьдарцгаах байх.

Бас ухаан саруул, эрдэм мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс урьд нь андуудын оролцож дэмжиж хийж байсан Монгол хүүхэд санаачлага үүсгэн "Би чадна төв" хэмээх төвийг ажиллуулж байсан тэр үйл ажиллагааг сэргээж, улам илүүг бүтээхсэн гэж бодож явдаг. Үүнийгээ үргэлжлүүлэх юмсан...

Бас нэг бодох болсон зүйл маань байгаль орчноо хамгаалах, Мод т...

Монголчуудынхаа талаар та хэр зэрэг мэддэг вэ?

2012-3-24, 18:22
Энэ хүүг Өвөр Монголд болсон бослогыг намжаах зорилгоор Хятадууд энэ тэмцээнд оруулж байр эзлүүлсэн гэж ярьж байхыг сонссон. Аль нь ч байлаа гэсэн Өвөр Монголчуудыгаа янз бүрээр хэлдэг, аялга хэлээр нь дооглож, тохуурхдаг, тэднийг Хятад гэж боддог, ярьдаг хүмүүст жоохон ч гэсэн өөр бодол төрүүлсэн байх.

Дэлхийн дээр амьдарч буй олон олон Монголчууд бүгд өөр өөрийн хэлний аялга, өөр өөрийн онцлогтой. Тэднийг Монгол гэдэг нэр, Монголын гэдэг түүх, Монголоо гэх сэтгэл нэгтгэж байдаг. Үүнийг уншиж байгаа та хэрвээ бусад Монголчуудынхаа талаар сөрөг бодол урьд нь төрж байсан, сөрөг илэрхийлэл гаргаж...

СЭТГҮҮЛЧ нараас хүсэх хүсэлт

2012-1-15, 12:47
"Сэтгүүл зүй" гэж... Энэ яг юу гэсэн үг юм бол? ЗҮЙ гэж... Сэтгүүл, сэтгүүлч... Сэтгэх...
лав л зүгээр нэг юмнуудыг зүй наа гээгүй л бололтой... Сэтгэ сэтгэ сэтгэ...

Зүй, зүйтэй, ёс зүй, хууль зүй, эрх зүй, зүй ёс, зүй зүй зүй...


Маш олон хүнд хүрэх зүйлийг сайн бодож сэтгэж байж, ёс зүйтэй хүмүүст хүргэх гэсэн үг байх. Миний хувьд энэ үгийг нэг иймэрхүү утгатай ойлгодог. Миний үзэж харж байгаа гадаад дотоодын зурагт, интернет хуудаснууд ч гэсэн үүнийг баримталж бичиж нийтэлж, гаргаж байх шиг? Япон, Америк аль аль нь маш өндөр шалгуур, цензуртэй гаргадаг гэсэн...

...Цагаан халаадтай ал...

ишлэл

2011-11-26, 10:14
"Хэн нэгнийг санаад байна уу? ... Утаст
Уулзмаар байна уу? ... Урь
Ойлгуулчих юмсан гэж үү? ...Тайлбарла...
Асуулт байна уу? ... Асуу
Дургүй байна уу? ... Хэлчих
Дуртай гэж үү? ... Зарлачих
Авмаар байна уу? Гуй
Толгойнд буй бодлыг чинь өөр хэн ч мэдэхгүй
Дотроо хүлээж байснаас гадагшаа илэрхийлж байсан нь дээр. "Үгүй" гэж байсан бол энэ мөчөөс "Тийм" гэсэн эрсдэл рүү алх. Нэг л амьдрах амьдрал...

Энгийн л бай л даа!!! ярзайтал инээх

Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг.
"

гэнэ ээ... баяртай байна
...

Юу тунхагласан бэ?

2011-11-26, 09:53
Тусгаар тогтнол - Өөрийгөө, үндэснийхээ хэл, соёл, зан заншил, онцлогоо таних, мэдэх, хадгалах явдал.
За тэгээд энэ өдрийн талаар нэгэн нийтлэл уншсан аа хуулж тавимаар санагдлаа...

11 сарын 26 Тусгаар тогтнолын баярын өдөр үү?

Монголын ард түмэн яруу алдарт марксист түүхчдийн зохиосон түүхийн дагуу жил бүрийн 11 сарын 26 нд улс тунхагласны баяраа тэмдэглэсээр иржээ. Чухамхүү бид тэртээ 90 гаруй жилийн өмнө юу болсон чухам яагаад энэ баярыг тэмдэглэдэг болсон бэ?

            Тусгаар тогтнол гэдэг бол тэс өөр ойлголт. Аливаа улсын туург...

Зөв хийх...

2011-11-20, 08:30
Ямарваа зүйлийг зөв ба буруу хийх гэсэн зүйл байдаг байх нь. Зөв зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа ч хийж байгаа арга барилыг дэмжихгүй байх нь бий. Харин буруу гэж бодож байгаа зүйлийг зөвөөр хийж байгаа бол зөв хийж байгаа хүмүүсийг нь дэмжих хэрэгтэй юм байна...
Жишээ нь уул уурхайг тэр чигт нь эсэргүүцдэг ч гэсэн нөхөн сэргээлтээ зөв хийж, стандартын дагуу ухаж олборлолт хийх цөөн хэдийг нь дэмжээд байгаль орчин сүйтгэж байгаа, буруу үйл ажиллагаа явуулж байгаа нөхдийг шахах хэрэгтэй юм байна.
Ер нь л зөв хийж буйг нь сайн дэмжиж буруу хийж буйг нь шахан зайлуулах хэрэгтэй юм байна.

...

Зүрхний өвчин...

2011-11-17, 21:27

Бүх биеэ зоосны нүхээр цувиулж өвдөхийг тэвчин шүд зуусан дээдэс минь одоогийн бидний энэ байдлыг сонсохдоо өвдөлт гашуудалдаа галзууран бачимдах байсан биз...

Андын бичлэгийн зарим хэсгийг хуулж тавив:


...
Бас нэг өвчтөн ярьж байна: би Солонгос хэлтэй... Одоо ч хэлийг шамдан судалж байна... Мань хүний яриа цаашлах тусам дургүй хүргэж эхлэв. Өнөөгийн Монгол улсын хилийн торгон шугам дотор баруун урд хэсэгт Алтайн Алтай сумаас Өмнөговийн Гурвантэс хүртэл, (олон улсын Gobi desert гэх районы баруун хойд, манай хил дотор хамаарах хэсэг), Хэнтийн нуруунд Сэлэнгийн Хүдэрээс Хэнтийн Батширээт хүр...

Дахиад бурханы талаарх бодол ба өөртөө өгөх зөвөлгөө

2011-11-17, 20:21
Бурханы талаар тэнд бичсэн...

Тэгэхээр бурхан байлаа гээд биднийг гуйхаар л нөгөө оюутнуудын тухай онигоо шиг хэн итгэсэн, хэн нь илүү гуйж мөргөснөөр хүмүүст тусалдаггүй л болов уу. Бас бурхан "зөвхөн өөртөө тусалдаг хүнд ч" тусалдаггүй байх аа. Ер нь бол бурханы талаар тусална гэж бодож горьдож байснаас бурхан хэнд ч тусалдаггүй гээд ойлгочихсон нь дээр. Бидний зарим нь бурханаас тусламж авах гээд ламд очиж мөнгө төгрөгөө өгч, баахан мэдэхгүй хэлээр ном сургааль уншиж цагаа үрж, зарим нь бөө дээр очиж эцэг өвгөдийнхөө сүнснээс тусламж гуйж байна гэж баахан цагаа, мөнгө зараад байдг...