Түр хүлээнэ үү...

Дарс-н танилцуулга


[ холбогдоогүй ]
Нэр: Дарс
Хүйс: Эрэгтэй
Нас: 40
Байрлал: Хэвтээ, тэгэхдээ, Франц

Миний тухай:
Хүмүүс намайг ухаантай, боловсролтой, төлөв, даруу, энэ тэр гээд л байдаг юм, тэгэхдээ би өөрийгөө тэгж бол хэлэхгүй ээ.. Би өөрийгөө эгэл даруухнаар, шулуун шударга бөгөөд үнэн ганц л үгээр хэлдэг юм.."Genius" :-P

Дуртай үгс:
гуцмой, ядарч байна, зовж байна, залхаж байна, уйдаж байна, дуугаа тат, новш юмаа, ядаргаа, цусаар урс, унтмаар байна, юу ч алга гээд дурдвал дуусахгүй юм шиг байна..Тэгэхдээ сүүлийн үед "Don't worry be sexy" гэж хэлж сурч байгаа хэдий ч казак аялгаас минь болоод хүмүүс "Доороон би шээхсий" гэж ойлгоод байгаа тал мэр сэр ажиглагдсан..

Дуртай номнууд:
Ном уншиж үзээгүй, хуудсаар нь хуушуур бууз ороож зарж байсан юм байна.. Гадаадын зохиолчдын зохиол туурвилийг хэвлэсэн номуудын хуудас нь тос шүүс их сайн даадаг байсан санагдах юм..Тэгэхлээр гадаадын зохиолчдын номнууд илүү дотно санагддаг..:-Р Тооцно биз дээ тээ? Тэгэхдээ "Цагаан Толгой", "Радуга" хоёртоо хайртай юм байнаа бас..

Дуртай кинонууд:
1° / Боевик : Нохойтой дөрвөн танкчин. 2°/ Тулаантай : Хонгилдоон. 3°/ Адал явдал : Арабэлла, Үлгэрийн баатрууд амилсан нь. 4°/ Уран зөгнөлт : Элэктрон жаалын адал явдал, Нисдэг Честмир, Оддын охин. 5°/ Мелодрама : Москва нулимсанд дургуй, Ийм нэгэн явдал.

Дуртай дуунууд:
1°/ Люмино - Намайг дагаад цэнгэ. 2°/ Номин Талст - Дурлахгүйгээр үнсэлцье. 3°/ BX & Сэрчмаа - Нууц амраг чинь болоё. 4°/ Нисванис - Эмийн сан.

Бичсэн нийтлэлүүд: 45 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 699 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: March 9, 2008
Сүүлд нэвтэрсэн: May 24, 2009

Миний сонирхол, хобби: (4)
Аагтай архи, Аальгүй хүүхэн, Америк янжуур, Ажилгүй суух гээд зөндөө зөндөө..

Dars-н блогууд:

La Boheme
Le Bohemien (лө боэмиян) гэвэл юуны ч эрхшээлд автдаггүй, хууль дүрмэнд захирагддаггүй, маргаашдаа санаа нь зовдоггүй, бадар хийж явдаг урлагын ( дуучин, хөгжимчин, яруу найрагч ) талын ч юмуу тиймэрхүү хүмүүсийг хэлдэг юм.. La Boheme (ла боэмэ) гэхээрээ нэг иймэрхүү утга хэлбэртэй амьдралыг хэлэх юмуу даа.. Оросоор харин богэмиян гэхээр цыганчуудыг хэлдэг юм билээ..