Түр хүлээнэ үү...

xacap-н танилцуулга


[ холбогдоогүй ]
Нэр: xacap
Хүйс: Эрэгтэй
Нас: 35
Мессенжерийн нэр: xapxypra (Yahoo!)
Байрлал: UB, Монгол

Миний тухай:
Би үг дааж сурсан хүн. Хатуу үг сонсч, найз нөхдийн хатуу зан чанар дор хүмүүжиж хүн болсон. Хүнд харагдах нэг өөр, бодогдох ч бас өөр. Анх харсан хүнд бол бардам, ярвагар дүр төрхтэй хүн шиг санагддаг байж магадгүй ээ, би. Надтай нөхөрлөөд зан араншинг маань таньсан нэгэнд тиимч муу хүн биш л байх. Миний дотоод сэтгэл рүү нь өнгийгөөд харвалч харин эсрэгээрээ зөөлөн уян хүн дээ. Маш үрэлгэн. Найз нөхдөдөө, таалагдсан зүйлдээ гээд баруун солгойгүй цацчихна. Гэхдээ хэдий үрэлгэн ч хэрэглээндээ зарцуулсан байдаг юм. Дутагдлыг нь хараад дуугүй өнгөрч чаддаггүй зангаасаа болоод олон ч удаа адлуулж шүүмжлүүллээ. Энэ утгаар яривал хүний зэвүү, дургүйг хүргэчихдэг хүнч юм шиг. Гэхдээ цаг хугацааны явцад xacap (nick)-ын үнэн байжээ гэдэг нь харагддаг болохоор зарим нэг нь буруугаа ойлгоод уучлал гуйдаг тал бий. Хүнд үнэнийг нь харамгүй хэлдэг. Өөрийнх нь буруу байтал улайм цайм өмөөрөөд байвал дуугүй л хаяад гардаг. Хасар-ын давуу чанарын хувьд хүнд итгэдэг, хэлсэндээ хүрдэг, өөртөө эзэн болдог, цайлган зан маань миний давуу чанар байж болох. Сайны хажуугаар саарч бий. Жаахан хэнэггүй зантай. Энэ зантайгаа эвлэрэхгүй гэж их үздэг ч хааяа буугаад өгчихсөн тохиолдол басбайна. Үнэнийг хэлэхэд би эргэж буцаж, нялцганаад байдаггүй хүн. Найзууддаа үгүй гэж хэлсэн удаа олон бий. Чадахгүй байж амлаад яах юм бэ. Зарим нэг нь гомдсон, бас зарим нь ойлгосон л байдаг. Итгэж алдана гэдэг хэцүү. Найдаж хүлээсэн хүн сүүлдээ цөхөрдөг биздээ. Хүнийг ийм байдалд оруулах дургүй.

Дуртай үгс:
Хэт бардам байх дэмий. Энэ байдлаасаа болж амьдралдаа алдаж, онохыг алийг тэр гэх вэ. Ихэмсэг сэхүүн зан амжилтад хүргэж байсан тухай би лав сонсоогүй юм байна. Харин ухаанаараа хүн бүхнийг давж, өөрийгөө ялсан байдаг юм билээ. Амьдралыг фронт гэж бодвол би түүний жирийн л нэг цэрэг. Хүн шиг хүн байх хэцүү. Үзэж өнгөрүүлсэн амьдралаа эргээд нэг санахад харамсч, сэтгэлээр унах үе бишгүй л тохиолдож байсан. Тэр болгонд сөхөрч байгаагүй. Сэтгэлийн хат надад байгаагүйсэн бол өдий зэрэгтэй амьдраад явж чадахгүй л байсан боловуу. Бусдад бууж өгөхгүй юмсан гэсэн хор шар надад бараг байдаггүй. Атаа жөтөө бол бүрч байхгүй. Би нэг л хүнд бууж өгөхгүй юмсан гэж боддог хүн. Тэр хүн бол би өөрөө. Өөрөө өөртөө бууж өгөхгүй байна гэдэг чинь том амжилт, бас ялалт. Сайн найз гээд заавал ядарсан цагт туслах ёстой биш. Хамгийн гол нь дэргэд нь дэм болж, санаа бодлыг нь хуваалцаж чаддаг байх хэрэгтэй. Сайхан нөхөд надад бий. Гэхдээ гарын таван хуруунд л багтана. Миний найзууд даварсан цагт намайг дарж, зовсон цагт түшиж чаддаг нөхөд. Амьдралыг ухаалаг, сэргэлэн, овсгоотой зангийн овсгоотой зан нь илүү авч явдаг. Сэргэлэн гээд буруу, будлиу байвал яах вэ. Сэргэлэнтэх үе байнаа. Зальч гаргаж чаддаг. Одоо бодоод байхад надад энэ чанарууд бүгд байгаа юм байна. Дурлахгүйгээр амьдрана гэдэг уйтгартай. Бүсгүйчүүдийн нүд, харцыг нь хамгийн түрүүнд хардаг. Харцнаас нь ямар хүн бэ гэдэг нь андашгүй харагддаг. Сархад муухай идээ бишээ. Зөв тохируулж хэрэглэдэг хүнд бол сайхан л идээ. Ааш авир гаргаж хэрэглэдэг хүнд бол муухай л идээ байх. Өөрөө өөртөө кайфтай амьдарч чаддагтаа би сэтгэл хангалуун байдаг.

Бичсэн нийтлэлүүд: 6 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 33 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: May 25, 2008
Сүүлд нэвтэрсэн: September 30, 2008

Миний сонирхол, хобби: (1)
Миний ганц дуртай зүйл бол загасчлах. Үндэснийхээ спортыг сонирхдог. Бөхийн барилдааныг үзэх дуртай. Хобби бол биш шүү.

xacap-н блогууд:

хоньчин, тариачин
нутагт минь ган болжээ нуурын хөвөө, уулын бүслүүрт цэцэрлэгт хүмүүн алга угаасаа ч байгаагүй тэнгэр нь өөрөө мэднэ биз талд минь зуд болжээ гуу жалга, толгодын орой цас ч алга, жавар ч алга цагаахан өвөө ч алга тэнгэр нь өөрөө мэднэ биз